АНУ стратегийн нөөцөөсөө зарж нефтийн үнийн өсөлтийг зогсооно

Сүүлийн 7 жилийн хугацаанд түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа шатахууны үнийн өсөлтийг зогсоохын тулд АНУ стратегийн нөөц газрын тосноосоо нэмэлт борлуулалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Вашингтон “Газрын тосны зах зээлийг тогтворжуулах бүх боломжийг тунгаан бодож байна” гэж лхагва гаригт болсон Energy Transition Strategies дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм хэллээ.

Хэрэгслийн нэг нь газрын тосны экспортыг хориглох, нөгөө нь стратегийн нөөцийг зарах явдал юм гэж тэр хэлэв.

Барак Обамагийн засаг захиргаа 1970-аад оноос хойш хуримтлуулж ирсэн АНУ-ын нөөцөөс зарах бодлогыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан юм.

Бараг 700 сая баррельд хүрсэн нөөцөөс 2017 онд 31.3 сая, 2018 онд 14.6 сая, 2019 онд 14.2 сая баррель нь хасагдсан байна.

2020 оны 3-р сард АНУ-ын Эрчим хүчний яам 12 сая баррелийг борлуулсан бөгөөд 2021 оны 8-р сард 30 жилийн хугацаанд хийсэн хамгийн том борлуулалтаа зарласан: 20 сая баррелийг Техас, Луизиана муж дахь төрийн өмчит дөрвөн агуулахаас дуудлага худалдаанд оруулсан байна.

10-р сарын 1-ний байдлаар АНУ-ын стратегийн нөөцөд 617.8 сая баррель нефть үлджээ.

ОПЕК-ийн орнууд Ойрхи Дорнод дахь Израилийн түрэмгийллийг Вашингтон дэмжиж байгааг эсэргүүцэн тус орнууд АНУ-д түүхий эд нийлүүлэхээс татгалзсаны дараа 1973 онд нефтийн стратегийн нөөцийг АНУ-д албан ёсоор байгуулжээ.

Нөөцийг бий болгох зорилго нь импортыг бүрэн зогсоосон нөхцөлд 90 хоногийн турш бие даан нефтиэр хангах явдал байжээ. Нөөцийн газрын тосны худалдан авалт 1977 онд эхэлсэн юм. Гол хэсгийг (511 сая баррель) 1986 он гэхэд цуглуулсан. 1980-аад оны дунд үеэс 2000-аад оны эхэн хүртэл нөөц нэмэгдсээр иржээ.

Худалдан авалтын хамгийн сүүлийн хэсгийг (140 сая гаруй баррель) 2000-аад онд бага Жорж Буш засгийн эрхэнд гарсны дараа хийсэн байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn