Ковидоор өвдөөд эдгэсэн 16 мянган хүн дахин халдвар авчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

Гурав дахь тунтай холбоотой судалгаанууд хийгдэж байгаа. АШУҮИС, ХӨСҮТ болон нэгдсэн эмнэлгүүд дээр судалгаа хийгдсэн. Судалгааны үр дүнгээс харвал манай улсад хийгдэж буй дөрвөн төрлийн вакцины дараа коронавируст халдварын эсрэг дархлаа хангалттай хэмжээнд үүсэж байгаа.Вакцины хос тунг хийлгэснээс хойш 14 дэх хоног дээр эсрэг биеийн титр хамгийн өндөр түвшинд тодорхойлогдож байна. Ингээд тодорхой хугацаа өнгөрхөд сар сараар буурч байгаа учраас дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байгаа.

Халдварын гурав дахь давалгаа ёсдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхний хоёр долоо хоногт оргил үедээ хүрч байна. Тархалтын тоо үүнээс хойш буурах хандлагатай байна.

Нийт илрэх тохиолдолд дельта хувилбарын эзлэх хэмжээ 90-ээс их хувь байна. Олон улсад ч ийм байгаа. Учир нь вирус өөрөө мутацлагдсан гэсэн үг. Альфа хувилбараар халдварлаж өвдсөн хүн дараа нь дельта хувилбараар өвдөж болно.

Альфагаар өвдөөд дахиад дельтагаар өвдсөн 16 мянган хүн байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn