Катар улс 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлтгэл ажилд 200 тэрбум ам.доллар зарцуулаад байна

2021-10-08

Катараас ОХУ-д суугаа Элчин сайд Шейх Ахмед бин Насер бин Жасим Аль Тани 2022 оны ДАШТ-ий бэлтгэл ажилд төрөөс зарцуулсан мөнгөний хэмжээг хэлжээ. Түүний хэлснээр энэ тэмцээн Катарт хэдийнэ 200 тэрбум долларын хохирол учруулаад байгаа ажээ.

“Одоогийн байдлаар манай улсаас тэмцээний зохион байгуулалтад 200 орчим тэрбум доллар зарцуулаад байна. Үүнд цэнгэлдэх хүрээлэнгүүд, метро, ​​нисэх онгоцны буудал, шинэ хот, боомт барьсан зардлууд багтсан болно. Дэлхий нийтэд таалагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж чадна хэмээн найдаж байна. Бид Катарыг үргэлж дэвшилтэт улс, нэг төрлийн зүтгүүр гэж үзэж байгаа ба бүх зүйлд үлгэр жишээ болохыг хүсч байна. Бид энэ чиглэлд Оростой маш өргөн хүрээнд харилцаж байна. 2018 оны ДАШТ-ийг Орос хэрхэн зохион байгуулсныг бид харсан, үнэхээр гайхалтай байсан тул бид Оростой туршлага солилцохыг хичээсээр байна” гэж Аль Тани хэлжээ.

Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 11-р сарын 21 -ээс 12-р сарын 18-ны хооронд найман цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд үүнээс зургаа нь дуусч, ашиглалтад ороход бэлэн болоод байгаа гэнэ..

Холбоотой мэдээ