“Багш нарын цалинг улсын дундаж буюу 1.3 саяд хүргэх суурь нөхцөл бүрдэж байна”

2021-10-07

Багшийн ажлын үнэлэмж, цалин хөлсний тогтолцоог өөрчлөхөөр 2022 оны төсвийн төсөлд дараах байдлаар тусгасан талаар БШУЯ-наас мэдээллээ:

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Багш нар орлого, үр дүнд суурилсан болон ур чадварын гэсэн хоёр төрлийн урамшуулал авдаг.

Энэ жилээс эхлэн “Чадварлаг багш” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, БШУ-ны сайд нарын хамтарсан тушаал гарсан. Үр дүн, ур чадварт суурилсан санхүүжилт хэрэгжвэл нийт багш нарын 30 хувийнх нь орлого бодитой нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Үр дүнгийн урамшууллыг өнөөдрийг хүртэл хавтгайруулж олгож,багш нар энэ урамшууллыг үндсэн цалингийн нэг хэсэг мэт хүлээж авч ирсэн.

Нэгэнт ийм ойлголт байгаа юм минь үр дүнгийн урамшууллыг нэг мөсөн цалингийн нэг хэсэг болгоё. Ингэснээр багш нарын суурь цалин нэмэгдэнэ. Суурь цалин нэмэгдсэнээр суурь цалингаас бодогддог нэмэгдлүүд ч бодитой нэмэгдэнэ.

Ингэснээр багш нарын суурь цалинг улсын дунджад хүргэх бодит үндэслэлүүд бий болж байна” гэв.

ҮСХ-ноос мэдээлснээр 2021 оны хоёрдугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.3 сая төгрөг болж нэмэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Bolowsorliin baiguullagt ajillaj zaluu nas amidrlaa zoriulj baigaa vilchilegch manaach togooch geed hvmvvs bas baidag shvv ter hvmvvsin hudulmuriig vnleech zvgeerl neg muu yum gesen baidltai baidag shvv hiihgvi yum gej bhgv bvh yumgn l hiij nugaldag baatruud bhd tsalin yurduu l 420garan myna shvdee chawaas

  • Saiddaa bayarlalaa.Mash ih oyuni achaalaltai bagsh narin tuluu unen zutgedeg shuu.Uramshuulig undsen tsalin de tusgaj uguh ni zub.Es buguus heden ajil hidggui olon jil bolson menejeruudiin hubiin ashig sonirhlin yalgabarlan gaduyrhah mungunii helber bolood baigaa shuu.Hen tal zassand ni undur bicheed shuumj hels3niig ni hasdag ulamjlaltai bolood udaj baigaa.Harin olon jil ulig bolson muu ajilladag mnjeruudee darui solih heregtei  bna shuu saidaa

  • Энэ дарга сайд нар гарч ирэх тоолондоо л өөрчлөлт шинэчлэл гээд тансаг юм ярих юм хаана өөрчлөгдчихөөд бна аа. Хамгийн анхан шатан дээрээ ярьдаг ч болоосой. Хэдэн муу багш нарыг нэг горьдоох юмдаа. Гол анхаарах пойнт нь багш бэлддэг сургуулиа анхаарахгүй бол горьгүй юү ээ. Тэр багшийн сургуульд чинь хамгийн бага дүнтэй хүүхдүүд сурдаг юмуу. ӨХ муу сурагчид гэхүү. Тийм хүмүүс ёс зүйтэй багш болоо юу Тийм хүмүүс орчин үеийн стандарт кэмбридж түвшинд заах уу гэдэгт л айлгаал бна даа. Шилдэг нэртэй биш жинхэнэ шилдэг сурагчдыг сургаад хуульчид шиг түвшний цалинтай тусгай хангамж дор амьдруулбал өнөөдрийн энэ орчин үеийн амьдрлыг иргэд нь мэдэрсэн хэрэгжүүлсэн сурган хүмүүжүүлэгч нар гарч ирнэ дээ л гэж.

  • Uilchilgeni ajilchid yagad ilu tsag awch boldoggui ym bol tsetserlegin togooch nar har ogloguur 7 tsagt irj beltgele hiideg ym sh de terig hun bur l meddeg bh da uilchlegch nar n 7.30 as tsewerlge hj ehelne ingej hiihgui bol huuhed irhes omno ajil amjdaggui ym

  • Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарын цалинг нэмээрэй, арай дэндүү бага. Адилхан төсвийн байгууллага удирдаж байж цэцэрлэгийн эрхлэгч яагаад сургуулийн захирлаас доогуур цалинтай байдаг вэ. Нялх амьтадтай ажилладаг гээд шоглоод байгах юм уу. 

  • СӨБ нярав, үйлчлэгч угаагч гээд ямар ч нэмэгдэлгүй хамаг хар бор ажлыг нь хийдэг хүмүүс бна бна. 

  • Сайн багш саар багшийг ялгахад амархан. Сайн багшийн анги дүүргэлт их байдаг. Ангиас нь  хүүхэд шилждэггүй. Шилжвэл шаардлагатай ганц нэг хүүхэд явна. Саар багшийн анги жилд 3-дээш хүүхэд явж, гаднаас өөр хүүхдүүд ирдэг. Байнга шилжилт хөдөлгөөнтэй байдаг. Иймд анги дүүргэлт, дээр нь шилжилт хөдөлгөөнийг нь хараад сайн багш нартаа нэмэгдлээ сайн өгөх хэрэгтэй. Багш нарыг маш зөв үнэлдэг хүмүүс бол эцэг эхчүүд болон хүүхдүүд байдаг. Аль багш сайн, аль багш муу гэдгийг…  Сургуулийн удирдлагууд бол үнэлж чаддаггүй. 

  • Бүх насаараа бага ангийн багшаар ажиллаад, тэтгэвэр тэтгэмжээ авч чадахгүй хорвоог орхиж буй багш нар цөөнгүй бий. Ажлын ачааллыг нь бодолцон ӨӨРӨӨ ХҮСВЭЛ 50-55 НАСАНДАА ТЭТГЭВЭРТ ГАРДАГ ХУУЛИЙН ЗААЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

    • баярлалаа сайдаа мөн цэцэрлэгийн үйлчилгээний ажилчид (тогооч, галч, цагаан хэрэглэл угаагч, үүдний жижүүр, цэвэрлэгч, сав угаагч, усчин) мөн хөгжмийн багш нарын цалинг ядаж бусад багш нар шиг л 10 цаг ажилладаг адилхан л хийдэг , харин ч бүр эцэг эх гэж байхгүй учраас өөрийн хармайнааё их мөнгө гаргадаг хүмүүс шүү  бодож үзээрэй

  • Сургалтын чанартай нь цалинг маш сайн уялдуулах нь зөв.Тэгэхгүй бол зарим нэг багш хичээлээ ч олигтой заахгүй байж бусадтай яг адилхан цалин аваад байдаг нь харамсалтай

  • Боловсролын байгууллагад ажилладаг бусад хүмүүсийн цалингийн мэдээлэл оруулаач. эмч, тогооч, үйлчлэгч, номын санч, бичиг хэрэг гээд зөндөө хүмүүс байгаадаа

  • ur chadvart suurilna gej tsalin bxdaggui shuu de ajil buru bolgovol ogtsoruulaa xetsuu bna ednii buru bolgoj bgaa ajiliig bid energee barj zasaj ugux gej bichxiin meregjeliin ish xun bolxoor buruug n medexgui bnaa xetsu bna ene tord ajillaj bgaa uls ajil buru xiij bgaa saidii g ogtsruulax zui yos shuu de yasan duraaraa said be aji buru bolgovol bid oroltsox erxtei uls orshij bn medej bn uu oilgoj bnuu bodooch bodcooch!!!!!!!!!

  • Баярлалаа сайдаа энд багш нарын цалин нэмэхээс гадна тогооч туслах багш нарт илүү цаг өгдөг болмоор байна бас  үйлчлэгч манаач нарын цалинг нэмэх зэрэг асуудал их бна даа

  • Манай сургуульд жижүүр галч тогооч нярав нар сард 800-1100000 хооронд авдаг. Харин багш нар дөнгөж дээд тал нь 900000 мянга авдаг. Багш нарааасаа ажилчид нь илүү цалин авдаг гээд бод доо та нар

  • Багш нарын цалинг цаг хугацаа алдалгүйгээр нэмэхгүй бол цалинг нь голоод багшийн ажлыг хийдэг хүн олдохгүй байна. Мөн үйлчлэгч, жижүүрүүд гээд ямар цалин авдаг гэж бодно, тийм бага цалингаар яаж амьдрах юм бэ? Үнэндээ ийм байлаа гээд монголын ирээдүй хойч үе л хохирч байна. Үндсэндээ монгол орны ирээдүй бүрхэг харагдаж байнаа. 

  • Tuslah bagsh nariin tsalin bas arai shvv 500k awdash de meddeg ym bolowuu odoo haa gazriin vilchlegch 800k ehlej bhad arail ym bagshaas dutuugvi hvvhedtei ajilj hajuugaarl ni tsewerlegeegee amjuulj bvhiil zviliig hiideg ilvv tsag bhgvi bagsh ilvv tsag awna ene arai buruu togtoltsoo

  • Сайдаа гоц авьяастай 5 настай хүүхдийг 1р ангид оруулъя эцэг эх хүсээд байна Цогзолмаа сайдын буруу авч болохгүй гэсэн шийдвэрий гцуццадлж өгөөч 

  • Busad uilchilgeni ajilchida bas harah heregtei sh de ted arai l tsalintai shu  baiguulagin hamag ajilig uured l gar deere awsan hed n huuhdin surgaltin tolbor ntr gd l duusana ows hadlan ,nogo hurah ,busad gadur hog nows tsewerkeh gd l!!?

  • Ёстой мэдрэмжтэй сайтай сайд шүү. Хүсэж бодож байсан зүйлийг ажил хэрэг болгож чаджээ. Баярлалаа маш олон багш нар өнцөг булан бүрээс шийдвэрт нь баярлаж байгаа даа. 

  • Их сургуулийн багш нарын цалин 1-1.5 сая байгаа. Сурсан мэдсэн эрдэм, олон өдөр, шөнө нойргүй суралцаж олж авсан мэдлэг, өөрийн зардлаар судалгаа хийж хамгаалсан эрдмийн зэргээ хямд зарахгүй шүү. Хичээлийг чинь заасан нэртэй заахгүй байж байгаад цалингаа авна. Цалинд чинь тааруулж ажиллана. Юу ч хэлж өгөхгүй, уншаад сууж бай гээд орхиод гарна. Үр дүнг нь ирээдүйд хараарай 

Холбоотой мэдээ