Б.Лхагвасүрэн:Иргэдэд хүүгийн хөнгөлөлт олгох, дэмжлэг үзүүлэх боломжийг банкуудад олголоо

2020-11-23

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа:

  • Бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх
  • Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэх хэрэгжүүлэх
  • Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох,
  • ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтын хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа.

Эдийн засгийн өсөлтийг -2.6 хувь гэж төсөөлж байсныг -5.5 болгон бууруулжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Үндсэн зээл, өрийг гэрээний дагуу хугацаандаа төлөхөөс илүү хойшлуулж болно. Нийт 125 мянган зээлдэгчийн 5.3 их наядын хэрэглээний зээл нь нийт зээлийн 33 хувийг эзэлж байсан. Банк 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн. Зээлийн үндсэн өр, хүүг хойшлуулж байгаа шийдвэр хэвээр үргэлжилж байгаа.

Банкуудад заавал байх нөөцийг буулгаснаар иргэдэд хүүний хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх боломжийг банкуудад гаргаж өглөө” гэсэн юм.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ