​Ирэх 2022 онд шинээр хоёр яам байгуулна

2021-10-07

Сангийн сайдын өргөн барьсан 2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд хоёр яам шинээр байгуулах зардал тусгагджээ.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд хөгжлийн бодлого, төлөвлөлт нь тогтвортой байна гэж заасны дагуу “Хөгжлийн яам” болон төрийн үйлчилгээ болон төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах арга хэмжээг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах зорилгоор “Цахим хөгжил, харилцаа холбооны яам” тус тус байгуулахаар тооцож, холбогдох төсвийн зардлыг тусгажээ.

Хөгжлийн сайдын багцад 4.39 тэрбум, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад 1.86 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Холбоотой мэдээ