Монгол наадмын холбоод хамтарч ажилладаггүй байсан хэрэг үү

2021-10-07

Монголын Морин уралдаан, уяачдын холбоо, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Үндэсний харваачдын холбоо өнөөдөр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, түүнийгээ зарлав.

Тэд монгол наадам тойрсон допинг, цолны маргаан, бөхийн найраа, эрлийз морьдын уралдаан олны дунд наадмын нэр хүндийг унагааж байгаа тул энэ асуудлыг хамтдаа засч залруулахаар тохирсон гэнэ.

Удахгүй УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгийг хэлэлцэнэ. Энэхүү хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Шадар сайд болон холбогдох албаныхан хамтарч Үндэсний холбоодын санал хүсэлтийн дагуу хэлэлцүүлэх гэнэ.

Манайхны ажил хэрэг үнэндээ ийм. Төрийн яамд, агентлагууд нь хамтарч ажиллахаар санамж байгуулах нь элбэг. Уг нь нэг л Засгийн газрын яам, агентлагууд байнга л хамт байх ёстой. Гэвч тэгдэггүй. Гэтэл өнөөх нь ТББ-уудад, тэр дундаа монгол наадмын гол гурван холбоод ийнхүү хамтрахаар шийдсэнээр үргэлжилж байна.

Хамтраад үнэхээр асуудлуудаа шийдэж монгол түмнээ сайхан наадуулдаг болчихвол сайхан л байна. Гэвч энэ холбоодыг хувьчлаад шахуу авчихсан хүмүүс үүнийг нь зөвшөөрөх юм болов уу даа.

Өмнө нь энэ холбоод хамтарч ажилладагүй байсан болохоор л булхай, луйвар, найраа, допинг, эрлийз морьдын асуудал гардаг байсан гэж ойлгож болох мэт. Юу болохыг харж л сууя.

Холбоотой мэдээ