С.Одонтуяа: ХӨСҮТ-ийн эмч нар өвчтөнүүдээ дээш, доош шатаар үүрч гүйдэг

2021-10-07

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр ХӨСҮТ дээр очиж, ажиллажээ.

Энэ талаараа тэрбээр “ХӨСҮТ-ийн байранд 1986 оноос хойш засвар хийгээгүй, таазнаасаа нурж унахад бэлэн болсон байна.

Хоёр өрөөг нь хүмүүсийг гуйж байгаад засварлуулжээ.Бусад өрөө тасгууд хангалтгүй, засвар хийгдээгүй, бохир орчинд ажил явж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд 1.1 тэрбум төгрөгийг долоон жилийн хугацаанд зарцуулсан ч лифтгүй байна.

Үүнээс болж хүнд өвчтөний бие янз бүр болоход эмч, ажилчид нь үүрч шатаар гүйдэг. Сангийн сайд энэ асуудлыг шийдүүлэхээр 3.2 тэрбум төгрөгийн гаргасан ч тендер нь асуудалтай байгаа. Энэ мэт нөхцөлд ХӨСҮТ-ийн эмч ажилчид ажиллаж байна” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ