Үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр өнгийн амны хаалт зүүх санаачилгыг дэвшүүллээ

НОК-оос долоо хоног тутамд хийдэг мэдээллээ хийлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадорж:

ДЭМБ-аас биднийг амны хаалтаа сайн зүүж хэвшсэн байна гэж үнэлж байсан боловч буруу зүүж хэвшсэн байна. Бохир амны хаалтыг хэдэн өдөр дараалан зүүж байна.

Амны хаалтыг хоёр цаг тутамд сольж, 5-6 хүнтэй уулзсан бол заавал хоёр цаг бололгүй соль.

Зөвхөн гэрийн орчинд амны хаалтаа авч, ажил дээрээ ч амны хаалтаа авахгүй байх хэрэгтэй байна. Иргэд маань ажил дээрээ кофе уух, юм ярих зэргээр амны хаалтаа авч байна. Гадны улсуудад тухайн хүн өөрийгөө халдваргүйг илтгэсэн төрөл бүрийн арга хэмжээг авч байна. Үдээс өмнө цагаан өнгийн, үдээс хойш хөх өнгийн амны хаалтыг зүүдэг байж болох юм.

Амны хаалтны зөв хэрэглээг уриалж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn