• Ж.Сандагсүрэн:Шөнийн түгээлт 60 хувийн амжилттай хэрэгжсэн

    2020-11-21

    УОК-оос гаргасан шийдвэртэй холбоотойгоор хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн дараахь тодруулгыг хийлээ. Өнөөдрөөс эхлэн хүнсний түгээлтийн 07:00-17:00 цагуудад хийж буй.

    Тэрбээр “Хамгийн түрүүлээд иргэдийг хооронд нь хавьтуулахгүй байх, өвчин тархах боломжийг бууруулах зорилготой байсан. Цагдаагийн байгууллага  хотын төв рүү зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт хийх ямар ч боломжгүй байсан. Хоёр хоногийн хугацаанд хүнсний чиглэлээр явдаг тээврийн хэрэгслүүдийг бүртгэлжүүлэх, QR кодоор нь хянах боломжийг бүрдүүлсэн. 5,000 гаруй автомашиныг хаашаа ямар зорилгшоор явж байгааг хянах боломжтой болсон учраас хязгаарлалтыг зогсоож байна.

    Шөнийн түгээлт 60 хувийн амжилттай байсан, 40 хувьд нь бараагаа хүргэж өгч чадаагүй” гэж Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн мэдээллээ.

    Үргэлжлүүлэн нийтийн тээврийг энгийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор Автобусны жолооч дүүрчлээ гэхээр дайрч орж ирж суухаа больмоор байна. Гарч байгаа 900 автобусны 15-20 хувьд нь иргэд чихэж суучихаад үлдсэн автобуснуудад нь хүн суухгүй, хоосон зогсох тохиолдол байгаа. Нэг автобусанд 20 хүн сууна. Жолооч 20 хүн болчлоо гэхээр суухгүй байх хэрэгтэй. Таван минутын дараа ирэх автобусанд нь суугаарай. 5-10 минут хүлээгээгүйн улмаас маш их эрсдэлтэй

    Автобусанд чихцэлдэж суудаг хариуцлагагүй үйлдлээ болих хэрэгтэй” гэсэн юм.

    Өнөөдрөөс эхлэн хүнсний түгээлтийн 07:00-17:00 цагуудад хийж буй.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ