“Өдөрт таван жил төлөвлөсөн бол 3-ыг нь л амжуулахад болно. Тэгж хөдөлгөөнөө хязгаарлах хэрэгтэй байна”

НОК-оос долоо хоног тутамд хийдэг мэдээллээ хийлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ж.Бямбадорж:

Өдөрт таван ажил төлөвлөсөн болж гурвыг нь л амжуулж, хөдөлгөөнөө хязгаарлаж, олон хүнтэй газраар орохгүй байх, эсвэл цөөхөн хүнтэй газраар орох хэрэгтэй байна.

Хэдийгээр ковидтой зэрэгцэж амьдрах ёстой ч гэсэн нийгмийн эрүүл мэндийн төлөө ийм арга хэмжээ авах шаардлагатай байна.

ДЭМБ-аас биднийг амны хаалтаа сайн зүүж хэвшсэн байна гэж үнэлж байсан боловч буруу зүүж хэвшсэн байна. Бохир амны хаалтыг хэдэн өдөр дараалан зүүж байна. Амны хаалтыг хоёр цаг тутамд сольж, 5-6 хүнтэй уулзсан бол заавал хоёр цаг бололгүй соль.

Зөвхөн гэрийн орчинд амны хаалтаа авч, ажил дээрээ ч амны хаалтаа авахгүй байх хэрэгтэй байна. Иргэд маань ажил дээрээ кофе уух, юм ярих зэргээр амны хаалтаа авч байна.

Гадны улсуудад тухайн хүн өөрийгөө халдваргүйг илтгэсэн төрөл бүрийн арга хэмжээг авч байна. Үдээс өмнө цагаан өнгийн, үдээс хойш хөх өнгийн амны хаалтыг зүүж хэвших хэрэгтэй байна. Амны хаалтны зөв хэрэглээг уриалж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn