
“Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус холбооны тэргүүн н.Алтанбаатар:
Танхай этгээд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биед нь халдаж байгаа тохиолдолд цагдаа албадлагын арга хэмжээ авна.
Гэтэл өөрийнхөө танхайрсан үйлдлээ хамгаалахын тулд гэмгүй, үзэл болооо илэрхийлж байсан энгийн иргэнийг саатуулсан мэтээр буруу ойлголт төрүүлээд байна. Танхай этгээдүүд цагдаа нар руу дайрах нь хэрээс хэтэрлээ.
Цагдаагийн алба хаагч нар чинь ардаа гэр бүлтэй, аж амьдралтай хүмүүс шүү. Цагдаагийн алба хаагчид маань хүндрэлтэй тулгардаг ч шүдээ зуугаад, ард түмнийхээ төлөө үүргээ гүйцэтгээд явж байгаа.
Гэтэл хажуугаар нь улс төрийн зорилготойгоор цагдаа нарыг өдөөн турхирсан, цаашлаад улс төрийнхөө дараагийн акцыг хийх нөхцлийг бүрдүүлэх гэсэн зүйлс болж байна.
Цагдаагийн сүр хүчийг нь цаашид унагах юм юм бол цагдаагийн байгууллага иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж чадахгүйд хүрнэ.