
Угаарын хийнд хордсон байж болзошгүй тохиолдолд хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргэж байна.
Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжний улаан гэрэл асаж, дэлгэц дээр 30 ppm-ээс дээш зааж дохио өгөх нь гэрийн дотор угаарын хий хуримтлагдсаныг илэрхийлнэ.
Гэрийн дотор угаарын хий хуримтлагдсан тохиолдолд:
- Агаар сэлгэлтийг сайтар хийх, угаартай орчноос гаргах
- Угаартсан байж болзошгүй хүнд спирт үнэртүүлэх, нүүрийг хүйтэн усаар шавших зэргээр унтуулахгүй байх
- Ам, хамар залгиурыг чөлөөлж, цэвэрлэх/тэгш гадаргуу дээр хэвтүүлж, эрүүг өргөн амьсгалын замыг чөлөөлж, хэл унахаас сэргийлэх, хуруу эсвэл савханд ороосон самбайгаар ам, хөндийг цэвэрлэх/, шаардлагатай үед хиймэл амьсгаа, цээж шахалтыг яаралтай хийнэ.
- Эмчид яаралтай хандана.