• Дарханд тархалтыг хумиж, тэг зогсолтыг цуцаллаа

    Дарханд төмөр зам дагасан халдварын голомтыг хумиж чадсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.

    Төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, ойрын болон хоёрдугаар хавьтал болсон иргэдээ хяналтандаа оруулж дууссан байна. Ингэснээр халдварын тархалт хумигдаж, өнөөдөр өглөө 06.00 цагаас эхлэн тэг зогсолтыг цуцалжээ.

    Хэдийгээр тэг зогсолт цуцлагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ сайн сахиж, гэртээ байхыг уриалж байна. Мөн шуурхай хариуцлагатай ажиллаж буй эмч, мэргэжилтнүүддээ ажлын амжилт, эрүүл энхийг хүсье гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ