Багануур дүүрэгт коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрлээ

Багануур дүүрэгт коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн талаар тус дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.
Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийхэд батлагдсан байна. Иймээс гэрийн дэглэмээ сайтар сахиж, халдвар хамгааллаа сайтар сахихыг дүүргийн онцгой комиссоос анхаарууллаа.

Ойрын хавьтлын 17, дам хавьтлын 20 хүнд түргэвчилсэн шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Гэхдээ шинжилгээг нь баталгаажуулахаар ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ