Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг хэрхэн зөв ажиллуулах вэ?

2021-10-06

Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг хэрхэн ашиглах зөвлөмжийг хүргэж байна. Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг байшинд унтлагын өрөөний хана болон таазанд байрлуулах бол гэрт орны ойролцоо багана дээр байрлуулах боломжтой.

Test/reset гэсэн товч нь төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгах, хуучин тохиргоонд оруулна.

  1. Төхөөрөмжийн ногоон гэрэл 30 секунд тутамд асвал ажиллагаа хэвийн ажиллагааг илтгэнэ.
  2. Шар гэрэл асаж байвал төхөөрөмжид алдаа гарсныг илтгэнэ.
  3. Хэрэв 30 секунд тутамд тогтмол дохио дуугарч байвал батерейг солих шаардлагатай.
  4. Улаан гэрэл асаж, дэлгэц дээр 30 ppm-ээс дээш зааж байвал гэрийн дотор угаарын хий хуримтлагдсаныг илэрхийлнэ.

Гэрийн дотор угаарын хий хуримтлагдсан тохиолдолд:

  • Агаар сэлгэлтийг сайтар хийх, угаартай орчноос гарах
  • Угаартсан байж болзошгүй хүнд спирт үнэртүүлэх, нүүрийг хүйтэн усаар шавших зэргээр унтуулахгүй байх
  • Ам, хамар залгиурыг чөлөөлж, цэвэрлэх/тэгш гадаргуу дээр хэвтүүлж, эрүүг өргөн амьсгалын замыг чөлөөлж, хуруу эсвэл савханд ороосон самбайгаар ам, хөндийг цэвэрлэх/, шаардлагатай үед хиймэл амьсгаа, цээж шахалтыг яаралтай хийнэ.
  • Эмчид яаралтай хандана.
  • Зуух болон пийшингийн битүүмжлэлийг шалгах

Угаарын хийн хордлого нь дараах шалтгаантай байна:

ВИДЕО:

Холбоотой мэдээ