“Их Ав – нүүдэлчдийн фестивал” боллоо

“Их Ав – нүүдэлчдийн фестивал”-ыг “Намнаа” академиас  энэ сарын 2- 3-ны  хооронд Налайхын Уу булангийн хөндийд зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний хүрээнд морьт харвааны тэмцээн, газрын харвааны тэмцээн, монгол тайга нохойн үзүүлбэр, шонхор шувууны үзүүлбэр, урлагийн тоглолтууд болсон байна.

“Намнаа” академ нь Монголын морьт харваанд монгол унаган язгуур харвах намнах арга барилыг дахин сэргээх,  харваач намнаачдын дунд эртний монгол саадаг хоромсго, нумны соёлыг сэргэээн бий болгох, эртний язгуур монгол дээл хувцас агсарганы соёлыг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилготой ажээ.

 

 

 

 

 

 

 

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn