
ЦЕГ-ын дарга Ж.Болд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Д.Монголхүү иргэний тухайд болсон явдлыг Мөрдөн байцаах албанаас надад өгсөн мэдээлэлд үндэслэн тайлбарлая.
Есдүгээр сарын 18-наас хойш нэр бүхий иргэд төв талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан.
Есдүгээр сарын 30-ны өдөр төв талбайд хайрцагтай эд зүйл оруулах гэж байхад нь цагдаа нэвтрүүлэхгүй гэсэн. Тухайн хайрцаг дотор гутал байсан гэж байгаа боловч гутал дотор нь юу байсныг бид мэдэхгүй.
Ил гал, тэсэрч дэлбэрэх бодис оруулдаггүй гэх журамтай.
Д.Монголхүү цагдаагийн алба хаагчийн биед халдсан учир СБД-ийн нэгдүгээр хэлтэст саатуулсан.
Аравдугаар сарын 5-ны шөнийн 02:00 цагт Д.Монголхүүг цагдаагийн байгууллагаас дуудахад удаа дараа ирдэггүй, гурван ч зөрчлийн хэргээр шалгагдаж байгаа, удаа дараа цагдаагийн алба хаагчийн биед халдсан зэрэг шалтгаанаар баривчилсан.
Монгол улс төртэй, хуультай орон. Хуулийн дагуу л цагдаа нар ажиллаж байна” гэв.