Бизнес эрхлэгч та баримтаа баталгаажуулаарай

2020-09-28
Пос машин ашиглах боломжгүй бизнес эрхлэгч таньд төлбөрийн баримт олгох хялбар шийдэл цахим төлбөрийн #QRbarimt баталгаажуулж хэвшээрэй.
Бизнес эрхлэгч иргэн эсвэл аж ахуйн нэгж хэрхэн цахим төлбөрийн баримтын “баталгаажуулалт”-г дараах хоёр аргаар хийх боломжтой.
Ebarimt аппликейшн
Татвар төлөгч хувь хүн бол ebarimt аппликейшний “ТАТВАР” цэсэнд худалдан авагчийн үүсгэсэн цахим төлбөрийн баримт ирсэн байна. Ирсэн төлбөрийн баримтыг “БАТАЛГААЖУУЛАХ”, “ЦУЦЛАХ” боломжтой.
invoice.ebarimt.mn
Цахим төлбөрийн баримтын системийн бизнес эрхлэгч хэсэг буюу invoice.ebarimt.mn цахим хаягаар нэвтэрсэн бол “Төлбөрийн баримт” цэсний ebarimt-аар “Баталгаажаагүй баримт” хэсэгт цахим төлбөрийн баримт ирсэн байна. Ирсэн цахим төлбөрийн баримтыг “БАТАЛГААЖУУЛАХ”, “ЦУЦЛАХ” боломжтой.
Хэрэв БИЗНЕС ЭРХЛЭГЧ ажлын байрандаа өөрөө суудаггүй худалдагч эсвэл гэрээт ажилтнаар ажлуулдаг бол төлбөрийн баримтаа хэрхэн баталгаажуулах бэ?
Бизнес эрхлэгч та ebarimt аппликейшнд өөрийн бүртгэлээр нэвтрэн орж, татвар цэсэд хандаж лангууны борлуулагч нэмэх товч дээр даран баталгаажуулалт хийх худалдагчийн ebarimt-ийн 8-н оронтой нэвтрэх кодыг оруулж худалдагчийг тохируулна.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ