Татвар төлөгчдөд “Үнэ шилжилтийн тайлан гаргах нь” сэдвээр сургалт зохион байгууллаа

2020-10-30

BEPS буюу “татварын суурийг багасгаж ашгийг гувчуулахаас хамгаалах” олон улсын конвенцод манай улс нэгдэн орсноор Монгол улсаас эх үүсвэртэй орлогуудад ногдох албан татварыг бүрэн ногдуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Үүний дагуу үндэстэн дамнасан болон групп компаниуд үнэ шилжилтийн тайлан гаргах шинэ зохицуулалттай болсон. Энэхүү тайланг гаргах аж ахуйн нэгжүүдэд үнэ шилжилтийн тайлан гаргах журам, тайлангийн маягт, бөглөх зааврыг танилцуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сургалтад Нийслэлийн Татварын газарт бүртгэлтэй дунд сегментийн 106 аж ахуйн нэгж, татвар төлөгч хамрагдлаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ