Иргэн Б.Батцэнгэл: Иргэд болон дарга анги хоорондын тэмцэл эхэлж байна

NoDoubleStandart хөдөлгөөнийхөн тэгш эрхийг шаардан, үзэл бодлоо илэрхийлж буй. Тус хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг, иргэн Д.Монголхүүг баривчилсныг иргэд хууль бус гэж үзэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлж байна.

Д.Монголхүүгээс гадна өнөөдөр/2021.10.06/ н.Хажидмаа зэрэг нийт есөн хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан гэх мэдээлэл байгаа юм.

Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн О.Магнай “ Монгол Улс байгаагийн хамгийн үндсэн суурь нь Үндсэн хууль. Үндсэн хуульд үгээ хэлэх, жагсах эрхтэй гэж заасан байдаг. Цагдаа нар дарга ийшээ битгий оруул гээд л ингээд байна. Цагдаа, цэрэг хоёрын хамгийн том ялгаа нь цэрэг бол тушаал биелүүлдэг, цагдаа нь даргынхаа хууль бус тушаалыг биелүүлэхгүй байх эрхтэй.

Иргэд нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх эрхтэй. Цагдаа нарыг ард түмний өмнүүр турхирч байна.

Эрх чөлөө гэдэг чинт эмзэг юм. Алдвал бид бүгдээрээ алдана. Өнөөдөр би эрх чөлөөгөө хамгаалах гээд ирлээ. Энэ чинь манай урд хойд хөршид байхгүй үнэтэй юм. Бидэнд хамаагүй энэ чинь Д.Монголхүүгийн асуудал гээд суугаад байж болохгүй. Маргааш бүгдэнгийнх нь асуудал. Манай залуучууд зүгээр хараад сууж болохгүй. Би гурав дөрөв хоног зүгээр хараад сууж байсандаа уучлалт гуйж байна. Сая эмэгтэйчүүдийг эндээс ямар муухай ачиж явав аа.

Хэрэв Орос шиг дарангуйлалд орчихвол жинхэнэ цусаар уйлаад ч эрх чөлөөгөө эргүүлж олж авч чадахгүй шүү, Монголчуудаа. Эрх чөлөө гэдэг чинь маш эмзэг зүйл. Ардчилсан нийгэмд цагдаа иргэдийг хамгаалах үүрэгтэй” гэв.

Дуучин Quiza буюу иргэн Батцэнгэл:

Өглөө гурван эмэгтэйг чирээд аваад явсан бичлэг үзээд ирлээ. Иргэд болон дарга анги хоорондын тэмцэл эхэлж байна гэж харж байна. Энэ бол ямар нэгэн намын тэмцэл биш. Иргэд маань өөрсдийн мөрддөг хуулиа цагдаа, намынхнаас хамгаалахгүй бол бид хэн ч биш болж байна. Одоо тэмц эсвэл хүртэх ёстойгоо хүртэнэ. Эмнэлэг чинь хүрэхгүй байхад шорон чинь хүрэх үү?


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn