• Оросууд эмч нарынхаа араас энгийн иргэдээ ВАКЦИНЖУУЛЖ эхэлжээ

    2020-11-20

    Эрүүл мэндийн яамнаас эрдэмтэн, судлаачдын судалгааг цувралаар хүргэж буй юм. Энэ удаа Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Биологийн ШУ-ы доктор профессор Ж.Оюунбилэг “COVID-19 ба вакцин” сэдвээр мэдээлэл өглөө.

    Дэлхий даяар эмнэлзүйн туршилтын гуравдугаар шатандаа орсон 11, харин хязгаарлагдмал хүрээнд хэрэглэгдэж буй зургаан вакцин байна.

    Тэднээс вектор аргаар хийгдсэн Оросын Спутник-V, АстраЗенека компанийн бүтээсэн вакцинууд нь зөөвөрлөж, хадгалахад тохиромжтой болохыг Ж.Оюунбилэг доктор онцолсон юм.

    “Анх цар тахал эхлэхэд Европын улсуудад зөнд нь явуулж, хүн амын дунд дархлаа үүсгэх аргыг хэрэглэсэн. Тэдний нэг болох Швед улсад сүргийн дархлаа тогтоох нь явцгүй гэдэг нь харагдаж, хөл хорио тогтоож эхэлсэн. Нийт өвчилж байгаа хүмүүсийн 80 хувь нь хөнгөн өвчилж байгаа боловч бусад эрсдэлт бүлгийн хүмүүстэй идэвхитэй халдвар тарааж байгаа. Энэ бүлгийн хүүхэд, залуучуудыг вакцинжуулах хэрэгтэй.

    Зарим улс орон хүн амдаа сүргийн дархлаа үүсгэх аргыг хэрэглэж байна. Жишээлбэл, Москва хотын 15-20 хувь нь халдвар аваад, дархлаатай болчихсон. Дээр нь нэмээд вакцин хийх гэж байна. Нийт хүн амын 70-75 хувь нь дархлаа байхад цар тахал тогтоно.

    Оросын Спутник-V, АстраЗенека компанийн хийж байгаа байгаа вакцинуудыг -18 градуст хадгалах боломжтой. Нэг ёсондоо хөргөгчний дээд талын хөлдөөгчид хадгалах боломжтой гэсэн үг. Мөн коронавирус мутацид орсон ч өөрчлөхөд хялбар.

    Оросууд Спутник-V вакцинаа бүх муж улсуудынхаа эмч нарт тарьчихсан, одоо Москвад энгийн иргэддээ хийж эхэлж байна” хэмээн ярьсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ