
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр Ю.Цэдэнбал агсныг цагаатгах шийдвэр гарчээ.
Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг өнөөдөр хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн талаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Монгол Улсын төрийн тэргүүн, маршал Ю.Цэдэнбал 1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв.