Г.Сайханбаяр: Хашаандаа мод тарих хүсэлтэй алба хаагчдаа мод, суулгацаар хангана

Тэрбум мод тарих ажилд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хамцуй шамлан орж буй тухай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр онцоллоо.

Тэрбээр “Хугацаат цэргийн алба хаагчдыг ойжуулалтын мэргэжлээр суралцуулна.

Хээрийн сургалтын талбайг мод үржүүлгийн ногоон талбай болгоно. Таван жилийн дараагаас мод үржүүлгээсээ мөнгө олох боломжтой.

Зэвсэгт хүчний алба хаагчдын 60 гаруй хувь нь хашаанд амьдардаг бөгөөд хашаандаа мод тарихад нь мод, үр, суулгацаар хангаж, дэмжиж өгөх боломжтой.

Нэг алба хаагч хашаандаа 10 мод тарихад л тэр бол маш том хувь нэмэр” хэмээн ярьсан юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас, хот хоорондын замын дагуу зарим хэсэгт ногоон зурвас байгуулах, албан хаагчдын амьдарч буй орчинд мод тарих зэрэг таван төсөл хэрэгжүүлж, нийт 22 сая мод тарихаар төлөвлөжээ.

  • Эмээлт-Баруун аймгуудын замын чиглэлд 25 км зурвас
  • Эрдэнэт-Жаргалант чиглэлд 7 км
  • Налайх-Чойр чиглэлд 5 км зурваст мод тарих юм.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn