Монгол Улсын иргэд нийт 25 улсад визгүй зорчих боломжтой боллоо

2021-10-05

Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд нийт 25 улсад, үүнээс Латин Америкийн 7 улсад визгүй зорчих боломжтой болов.

2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэв.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын хүчин төгөлдөр энгийн паспорт эзэмшигч иргэд аялал жуулчлалын зорилгоор нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэх, зорчих, дамжин өнгөрөх, гарахдаа анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн дотор 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрдэв.

Ингэснээр Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд 25 улс, үүнээс Латин Америкийн 7 улсад визгүй зорчих боломжтой болов.

Д/д Улс орон Зорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1 Хятад Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1989.03.30
2 Филиппин Бүх төрлийн паспортаар 21 хоног хүртэл / 1994.05.13
3 Малайз Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1994.06.06
4 Казахстан Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1994.12.02
5 Израйль Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1996.03.12
6 Хонконг/БНХАУ/ Бүх төрлийн паспортаар 14 хоног хүртэл / 1998.06.18
7 Киргиз Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1999.12.04
8 Куба Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2001.10.08
9 Макао/БНХАУ/ Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2004.07.03
10 Лаос Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2007.10.14
11 Tайланд Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2008.01.13
12 Беларусь Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.09.04
13 Турк Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2013.10.10
14 Серби Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.11.08
15 ОХУ Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2014.09.03
16 Бразил Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2015.09.21
17 Индонез Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2016.03.22
18 Сингапур Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2017.06.08
19 Украин* Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл/Албан ёсны урилгатай тохиолдолд/
20 Аргентин Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.02.19
21 Уругвай Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2018.06.10
22 Чили Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.12.29
23 Узбекистан Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2019.02.01
24 Эквадор Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2020.10.23
25 Перу Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2021.10.01

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Холбоотой мэдээ