Б.Энхбаяр:Архи дарсыг ингэж хэдэн сараар нь хорьж, хязгаарласан улс дэлхийн түүхэнд байхгүй

2020-11-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр архи, согтууруулах ундаа худалдахыг хязгаарлаж байгаа нь үүний худалдааг илүү далд, хууль бус хэлбэрт шилжүүлэх үндэслэл болж байгааг анхаарууллаа.

Тэрбээр “Архи, согтууруулах ундааг худалдаалах асуудлыг цаашид хэр хугацаанд хорих юм бэ? Хэдэн сар, жилээр хязгаарлалт хийсэн улс орон дэлхийн түүхэнд байхгүй. Хатуу хорихоор илүү хууль бус, далд хэлбэрт шилжүүлнэ” гэв.

Үүний хариуд Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Архи, согтууруулах ундааг худалдан, борлуулах шийдвэр тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар гардаг.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоохоос өмнө сар бүрийн 1-ний өмнө архи, согтууруулах ундаа худалдахыг хориглож байсан. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаанд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон. Тийм учраас энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргаас тодруулах нь зүйтэй” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ