БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа сэлбэг гэж худал мэдүүлэн, татвараас зайлсхийжээ

2021-10-05

Гаалийн ерөнхий газраас Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээллээ.

“Эхлэл Брэнд” ХХК- БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж салган мэдүүлсэн хэрэгт зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна.

Тодруулбал, 175 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон тул зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналтан дор шалгаж байна.

Гаальд мэдүүлж татвар төлөхдөө гар утасны эх хавтан, зай хураагуурын таг, гар утас гэж гурав хуваан мэдүүлжээ.

“Эхлэл Брэнд” ХХК-аас өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр монгол инженерүүдийн бүтээсэн гэх Hulan21 Plus нэртэй анхны ухаалаг гар утсыг танилцуулж, албан ёсны нээлтээ хийсэн билээ.

Холбоотой мэдээ