ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад тус бүр 3 сая төгрөгийн урамшуулал олгож эхэлжээ

2020-11-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Шадар сайд Я.Содбаатар халдварын голомтот ажиллаж буй эмч, алба хаагчдад төрөөс үзүүлж буй урамшууллын талаар мэдээллээ.

Тэрбээр “Төрийн албан хаагч нар амаргүй нөхцөлд ажиллаж байна.

Ээлжит бус хуралдаанаар нийт ажиллаж байгаа хүмүүсийг сарын үндсэн цалингаар нь урамшуулах шийдвэр гарсан. Үүнд нийт 10 тэрбум төгрөг зарцуулна. ХӨСҮТ-т ажиллаж байгаа 175 эмч, ажилчдад 528 сая төгрөг гаргаж, ар гэрт нь мөнгөн урамшууллыг олгож байна. Нэг хүнд гурван сая төгрөгийн урамшуулал олгож байна.

Намар төсөвт тодотгол хийхэд 380 албан хаагч, ар гэрт таван сая төгрөгийн тусламж үзүүлж ажилласан. Зөвхөн 11-р сарын 1-нээс хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ