• Тэтгэмж, халамжийн мөнгийг зээлэнд нь суутгахгүй байхыг банкуудад уриаллаа

    2020-11-19

    УИХ-ын чуулганы хуралдаанд цар тахлын нөхцөл байдлын талаар УОК-ын мэдээлэлтэй танилцаж байна.

    Энэ үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа тэтгэмж, халамжийн мөнгийг зээлэнд нь суутгаж байгаа явдлаа зогсоохыг банкуудаас хүслээ.

    Тэрбээр “Иргэдийнхээ байгаа дансанд нь халамж, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг нь шилжүүлж байна. Тэтгэмж, халамжийн мөнгийг нь зээлэндээ суутгахаа болих хэрэгтэй байна” гэсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ