У.Хүрэлсүх: Одоо зүгээр халамж аваад суухгүй, ядаж тарьсан модыг усалчихаад халамж ав

2021-10-04

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний нээлт болж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ”

Бурханы сургаальд “Зовлонгоос ангижрая гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэсэн үг бий.

Цар тахлын цаад учир шалтгаан нь бид эх дэлхийгээ хайрлахгүй байна, эх дэлхий биднээс хариугаа авч байна.

Сүүлийн 30 жилд эх дэлхийнхээ хэвлийг ухсан. Ухаж чадсан юм бол ургуулж чадах ёстой. Уул уурхайн бүх ААН-үүд мод тарихад хувь нэмрээ оруулах ёстой.

Одоо зүгээр халамж аваад суухгүй. Ядаж бидний тарьсан модыг усалчихаад халамжаа ав.

Бүх сум, дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулна.

Мод тарихынхаа хажуугаар бизнес хийе. Жимсний мод тарьсан ч, эмийн ургамлын мод тарьсан ч мод тарьсанд тооцогдоно. Чацарганы мод тариад чацарганаа гадагшаа экспортлоно.

Дөнгөж сургуулиа төгссөн, ажил хийгээгүй хүүхэд “Алтан гадас” одон зүүчихээд явж байна. Үүний оронд мод тарьсан, байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулсан хүмүүст шагнал олгодог болно.

Үүнд зориулсан тусгай шагнал ч гаргана гэж төрийн тэргүүний хувьд бодож байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Зүг чигийн, тарих модоо ,хаан очхын?аль талбайд бгаа модыг услах вэ? хүүхдээ хараад суудаг ээж бна 2настай 6 настай 2 хүүхэдтэй ээжид хийж ажил юу бна ?

  • ХАЛАМЖ АВААД СУУЖ БАЙГАА  НӨХДҮҮДИЙГ АЖИЛ ХИЙЛГЭ ЗӨВ МАШ ЗАЛХУУ ЗАВААН ХҮМҮҮС ГЭРТЭЭ  ЗАВААРААД ХЭВТЭЖ БАЙДАГ

  • Социалзим үед 1960-1970 онуудад аймгийн төвд “Төв сад” төв замын дагуу аймгийн намын хороо,захиргаа , залуучууд, болон үйлдвэрчин эвлэлийн хороо, нийт сэхээтэн үүдийн тарьж ургуулаж арчилаж 50-60 жил болсон  280 гаруй ширхэг ,30-35 см бүдүүн голчтой ,4-6 м өндөртэй  улиас модыг Сэлэнгэ аймгийн засаг дарга,Ш.Оргил, Сүхбаатар сумын засаг дарга Гантулга та нар  тайрч үгүй хийхдээ үе үеийн олон дарга нарын ургуулаж арчилан хамгаалаж байсныг үгүй хийхдээ юу бодож байсан бэ?Тэр  төв садыг тохижуулах нэрээр тендерийн нөхөдөөс л хэдэн төгрөг хусах гэж л  маш муухай их хар нүгэл үйлдсэн шунхай  хүмүүс дээ тэгээд одоо тэр төв замын дагуу тоос шороо дуу чимээ,төв садны байж байгааг хар даа. Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж. 2010 онд бүх нийтээр мод тарих зарлиг гаргаж байхд та нар зөрчиж байсан,Одоо ерөнхийлөгч Хүрэлсүхийн гаргасан уриалгыг яах гэж байна.Энэ моднуудыг тайрах гэж байхд эсэргүүцэж байсан аймгийн МХГ ын  байгаль орчины улсын байцаагчийг янз бүрээр дарамтлаж загнаж доромжилож ажилд саад болоод байвал тэтгэвэртээ гар гэж загнаж байсан одоо харин та нар огцорсон арай үнэнд нийцэх байх шүү

  • Зөв санаа байна шүү.Харин хаанаас ямар шугамаар модоо авчирч суулгах вэ Мод үржүүлгийн байгууллагатай уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байх.Миний хувьд Ой Тайгад ургаж байгаа модноос авахгүй байхыг санал болгож байна даа.

Холбоотой мэдээ