Тэрбум мод тарих төлөвлөгөөг БОАЖЯ-наас танилцууллаа

2021-10-04

Тэрбум модыг 10 жилийн хугацаанд хэрхэн тарьж, ургуулах төлөвлөгөөг боловсруулсан талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцуулав.

Тэрбээр “Нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн байдаг. Тэрбум модыг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал нэн цөлжилттэй газрыг дөрвөн хувиар, ойгоор бүрхэгдсэн талбайг есөн хувьд хүргэх, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг хийгээд байна.

Хувийн хэвшлийн томоохон компаниуд 10 жилийн хугацаанд 120 сая мод тарих санаачилгыг эхлүүлээд байна.

Өнөөдөр 1071 ойн мэргэжлийн байгууллага байдгаас ойн нөхөн сэргээлтээр дагнасан 200 орчим ААН байна.

Тэрбум мод тарихад 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөг зарцуулагдахаас 30 орчим хувийг төсвийн зардлаар, 45 хувийг хувийн хэвшлийн зардлаар, 20 хувийг олон улсын төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн тэрбум мод тарихыг

  • 2021-2024 оныг бэлтгэл үе шат
  • 2024-2026 оныг эрчимжүүлэх үе шат
  • 2027-2030 онд тогтвортой үргэлжлэх гэж гурав хуваасан” гэв.

Холбоотой мэдээ