“Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүүрэг, сум бүрд ногоон байгууламж байгуулахыг чиглэл болгосон”

2021-10-04

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдрөөс эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим арга хэмжээнд биечлэн оролцож байна.

Тэрбум мод тарих ажлыг халамжаас хөдөлмөрт шилжихтэй уялдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт:

  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд бодлого, стратеги гарган ажиллах
  • Жил бүр ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах
  • Ойн агентлагийг сэргээн байгуулах
  • Халамжаас хөдөлмөрт чиглүүлэх цогц бодлогын хүрээнд иргэдийг ой мод тарих санал санаачлагыг дэмжих
  • Дүүрэг, сум бүрд ногоон байгууламж, цэцэрлэг байгуулах
  • Иргэн аж ахуй нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулах, энэ чиглэлээр үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх
  • Нэг тэрбум мод хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр болон хувийн хэвшлийг хангах
  • Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор экологийн боловсролыг олгох зэрэг чиглэлүүдийг Засгийн газарт өглөө.

10 жилд тэрбум мод тарина гэхээр жилд 100 сая мод тарих хэрэгтэй. Гэхдээ эхний жилд 100 сая мод тарих боломжгүй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2.1 сая үр суулгац байна. Яваандаа жилд 100 сая мод тарих чадвартай болно” гэлээ.

Холбоотой мэдээ