“Вакцины гурав дахь тун нь дельта вирусээс ХАМГААЛЖ байгаа нь нотлогдож байна”

2021-10-01

Эрүүл мэндийн яамнаас вакцины гурав дахь тун нь дельта вирусийн эсрэг үр дүнтэй байгааг онцоллоо.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:

Вакцины гуравдугаар тун нь дельта вирусийн эсрэг хамгаалж байгаа нь нотлогдож байна.

Израил улс эхлээд 60-аас дээш насны, дараа нь 18-аас дээш насны гээд нийт хүн амын 30 хувиа гурав дахь тунд хамруулсны дараа дельта давалгааны өвчлөл хоёр дахин буурсан байна.

Манай улсын хувьд ч нийт 306 мянган иргэд гурав дахь тунгаа хийлгэснээс 0.1 хувь нь л халдвар авсан байна.

Хоёр сая иргэн бүүстэр тундаа хамрагдвал өвчлөлийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:

Вакцины гурав дахь тун бол дельта давалгаанаас хамгаалах гол үр дүн. Энэхүү гурав дахь тун нь сургууль цэцэрлэгийг нээлттэй байлгаж, эдийн засгаа сэргээхийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ.

Тийм учраас 18-аас дээш насны хүн бүр вакцины гурав дахь тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Аж ахуй нэгжүүд ажилчдадаа гурав дахь тундаа хамрагдахыг уриалахыг хүсье.

Холбоотой мэдээ