
Олон улсын олимпийн хороо 2022 онд Бээжинд болох өвлийн олимпийн наадамд оролцохоор ирэх тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүст ямар арга хэмжээ авах талаарх шийдвэрээ танилцуулсан байна.
ОУОХ-ны вэбсайтад нийтэлсэн шийдвэрийн дагуу Хятадад ирэхдээ коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн тамирчид хорио цээрийн дэглэмд хамрагдах шаардлагагүй бөгөөд энэ нь 21 хоног үргэлжлэх аж.
Нэмж дурдахад наадмын бүх оролцогчдоос өдөр бүр шинжилгээ авахх шаардлагатай болно гэжээ.
Бээжинд болох өвлийн олимп 2 -р сарын 4 -нд эхлэх бөгөөд 2 -р сарын 22 хүртэл үргэлжилнэ.