Г.Занданшатар: Халамж авдаг иргэдээр мод тарьж, ургуулах ажлыг хийлгүүлж болно

2021-10-01

УИХ-ын намрын чуулган нээлтэй хийж, 100 хувь танхимаар хуралдаж эхэллээ. Чуулганыг нээн УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна.

Цар тахлыг хорио цээрээр бус хамтын хүчээр давж гарна

Цар тахлыг хорио хязгаарлалтаар бус иргэд, төрийн хамтын ажиллагаагаар даван гарна. Цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямрал үргэлжилсээр байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 8.9, Улаанбаатарт 10 хувиар өссөн нь иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Төр төвшин, гаргаж буй шийдвэр нь оновчтой, иргэдийнхээ санал бодлыг харгалздаг байхыг хүсэж байна.

Шатахууны хомсдолоос урьдчилан сэргийлж чадаагүй сайд, дарга нар хариуцлага хүлээх ёстой

Сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно гэдгийг анхааруулая. Сайд, дарга нар ард олныхоо төлөө сэтгэлээ чилээж, онцгой хариуцлагатай байхаа мартаж болохгүй.

Шатахууны хомсдолоос урьдчилан сэргийлж чадаагүй сайд, дарга нар хариуцлага хүлээх ёстой. Ийм алдаа илүү том асуудалд хүргэж болзошгүй.

Эдийн засгийн шинэ сэргэлтийг бодлогыг тодорхойлно

Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлно. Нэг хүнд ДНБ-ий хэмжээ цар тахлын өмнөх үед хүрээгүй, манай улсын гадаад өр 32.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, засаглалыг чадавхжуулах олон төрлийн хуулийг хэлэлцэж, батлахаар төлөвлөөд байна.

[bctt tweet=”Төсвийн сахилга бат бол эдийн засгийг эрчимжүүлэх нэг чухал хэрэгсэл юм.” username=””]Хөрөнгө оруулалт оновчтой биш, завших, цавчих байдал хэрээс хэтэрснийг иргэд шүүмжилж байна. Төрийн өмчит компаниудын засаглалыг цэгцлэх ажлыг хойшлуулшгүйгээр шийдвэрлэе.

Мод тарьж, ургуулаад халамж авдаг байх боломжтой

“Тэрбум мод-Ногоон мод” хөтөлбөрийг шинэчлэн батлах, ингэхдээ халамжаас хөдөлмөрт шилжүүлэх бодлоготой уялдуулах нь зүйтэй.

Мод тарьж, ургуулаад халамж авдаг, цаашлаад ялын бодлого болон татварын бодлогыг үүнтэй уялдуулж болно.

Холбоотой мэдээ