Хойд Солонгос энэ сарын эхээр Өмнөд Солонгостой харилцаагаа сэргээхэд бэлэн байна гэв

2021-10-01
Өчигдөр Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ун 29-ний өдөр  тус улс 10-р сарын эхээр БНАСАУ, БНСУ хоорондын харилцаа холбооны шугамыг дахин эхлүүлэхэд бэлэн байна гэсэн гэж мэдээллээ.

Ким Жон Ун БНАСАУ-ын Ардын дээд хурлын 14-р хуралдааны 5 дахь удаагийн хурлын хоёр дахь өдөр илтгэл тавихдаа дээрх үгийг хэлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, БНАСАУ, БНСУ-ын харилцаа сэргэж, шинэ үе шатанд орох уу, эсвэл өнөөгийн таагүй байдал цаашид үргэлжлэх үү гэдэг нь  БНСУ-ын эрх баригчдын байр сууриас шийдэгдэнэ гээд БНАСАУ-д авч буй дайсагнах байр сууриа өөрчилж, БНХАУ, БНСУ хооронд байгуулсан хамтарсан тунхаглалд хянуур хандаж, шударгаар хэрэгжүүлэхийг БНСУ-ын эрх баригчдаас шаардаж байна гэжээ.

Холбоотой мэдээ