“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ирэх Даваа гарагт болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэр 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх талаараа мэдэгдсэн билээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зэвсэгт хүчнийг татан оролцуулах талаараа мэдээлсэн. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болсон байна.

Уг хөдөлгөөний талаар ҮАБЗ өнөөдөр хуралдсан бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ирэх Даваа гарагт хийхээр товложээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn