“Шийдэл үргэлж байдаг” ном аравдугаар сарын 1-нээс уншигчдын хүртээл болно

Гарааны бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй залуустай амжилтын түүхээ хуваалцахаар “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир “Шийдэл үргэлж байдаг” номоо бичжээ. Дэлхийд алдартай бизнесменүүдийн амьдралын түүх намтар, амжилтын тухай ном Монголд цөөнгүй хэвлэгдэн гарсан байдаг ч тэдний туршлагаас санаа авч бизнес хийхэд хэтэрхий холын дээр Монголын хөрсөнд буудаггүй байна. Тиймээс 14 дэх жилдээ Монголын бизнесийн салбарт амжилттай ажиллаж яваа “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир өөрийн гаргасан амжилт алдаа, оноо Ноу-Хау, сургамжит үйл явдлуудаа ном болгон эмхэтгэн бичиж залуустай туршлагаа хуваалцахаар шийдсэн аж.

“Шийдэл үргэлж байдаг” номыг ямар нэгэн нэмэлт хачиргүй, фантастик чимэггүй бичиж, Монголд бизнес хийхэд тулгардаг саад бэрхшээлүүдийн тухай тод томруунаар өгүүлснээрээ залууст өгөөжтэй ном болж чаджээ.  Энэхүү номыг уншсанаар Ж.Шижирийн оргүй хоосноос 200 гаруй ажилтантай 12 компаниа байгуулсан амжилт, өөрийгөө хөгжүүлсэн түүхтэй танилцаж бодит туршлага хуримтлуулах боломжтой юм.

10-р сарын 01-ний өдөр “Шийдэл үргэлж байдаг” ном албан ёсоор нээлтээ хийж уншигчдын хүртээл болно. Уг ном маш цөөн тоогоор буюу 200 хувь хэвлэгдэж худалдаанд гаргах аж.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn