
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:
“Глобал сан”-гийн санхүүжилтаар өдрийн 50 ам.долларын урамшуулалтай сайн дурынхныг ажиллуулж байна. 217 хүн ирэх ёстойгоос 111 хүн ажиллаж байна.
Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтнүүд болон сайн дурын иргэдийг хариу арга хэмжээнд ажиллахыг уриалж гуйж байна.
Бидний тооцооллоор нийт 910 мэргэжлийн бус жирийн иргэд нийслэл хотын хэмжээнд ажиллах боломжтой байна. Богино хэмжээний сургалт хийж, ажиллуулна.
Нийт 292 эмнэлгийн бус мэргэжлийн хүнийг сайн дурын ажилтнаар ажиллуулах асуудлыг НЗДТГ-аас шийдэж өгсөн.
Өнөөдөр нийслэлд 2000 гаруй хүн КОВИД-19-тэй тэмцэх чиглэлд ажиллаж байна. Гэвч нийтдээ 4000 орчим хүн ажиллаж байж эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалттай хэмжээнд хүрнэ.