Ч.Хүрэлбаатар:КОВИД-19-ийн вакциныг хүүхдүүдэд хийхгүй

2020-11-18

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр вакцины талаар:

Дэлхийн банкны 50.6 сая ам.долларын санхүүжилтээр вакцин авах хүсэлтээ өгчихсөн байгаа.Вакцины зах зээл бол хэн түрүүлж мөнгөө төлнө тэр нь авдаг онцлогтой. Дэлхийн томоохон улсууд эхлээд үйлдвэрлэгдсэн бүх вакциныг авах магадлалтай байдаг. ДЭМБ-аас хөгжиж байгаа орнуудад вакциныг хүртээх COVAX хөтөлбөрийг дөрөвдүгээр сард баталсан. Энэ хөтөлбөрийг дөрөвхөн газар санаачилсны нэг нь Дэлхийн банк. Санаачлагчаас нь санхүүжилтыг нь авбал, Монголд вакцин арай хурдан орж ирэх байх гэсэн бодлогоор санхүүжилтыг ингэж шийдсэн.

Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна. 20 хувийг нь эрүүл мэндийн ажилтнуудад хийнэ. Нэг тунг хоёр ам.доллараар, нэг хүнд хоёр тунг дөрвөн ам.доллараар хийнэ.

40 хувийг дөрвөн доллараар авахаар хүсэлтээ тавьсан. Одоохондоо хүүхдүүдэд хийхгүй гэж бодож 60 хувь дээрээ захиалгаа өгсөн. Шинэ вакцин учраас сөрөг нөлөө ихтэй байж болзошгүй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ