АН: Бид шаардлага тавьсны дүнд л Монгол Улс шатахуунтай золгосон

2021-09-30

Маргааш буюу аравдугаар сарын 1-нд “Одоо боллоо” жагсаалыг төв талбайд зохион байгуулах талаар АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Жагсаал цуглаанаас гарсан аливаа эрсдэлийг жагсаал цуглаан зохион байгуулагч байгууллага хариуцлага хүлээн хэмээн цагдаагийн байгууллагаас анхааруулаад, шаардлагыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид гардуулав.

Мөн энэ үеэр “Хамгийн сүүлд биднийг шаардлага тавьсны дүнд хэдэн тонн шатахууныг яаралтай оруулж ирэхээр болсон. Дараагийн ээлж нь хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна.

АН-аас тухайн өдрийн 12:00 цагт бага хурал хийсэн, 15:00 цагаас Засгийн газар шуурхай хуралдаан зарлаж, шатахууныг яаралтай татсан.

Энэ бол бид эрх баригчдад шаардлага тавьсны үр дүн” хэмээн АН-ын төлөөлөл ярьсан юм.

Холбоотой мэдээ