
УИХ-ын намрын чуулган эхлэхтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Дараах шаардлага, хүсэлтийг УИХ-д хүргүүллээ:
- 2022 оны улсын төсөвт цалин, тэтгэвэрийг үе шаттайгаар 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх төсвийг тусган хэрэгжүүлэх
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг улсын төсөвт хэрэгжүүлэх
- Засгийн газрын хоёрдугаар сарын 17-ны 43 дугаар тогтоолын 1.3 дахь заалтыг эргэн харах, байгууллагын удирдлагууд бурууугар ашиглаж байгааг зогсоох
- Иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс төрийн албан хаагчдын орон тоог бууруулахгүй байх
- Шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсөж байгаатай холбогдуулан үнийн хөөрөгдлийг бууруулахыг шаардлагыг хүргэлээ.