Баянзүрх дүүргийн нэгэн байрны орцны жижүүрээс Ковид-19-ийн халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ өгсөн. Уг мэдээлэлд өнгөрсөн хоногт нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 иргэнээс Ковид-19-ийн халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 455 болж байгааг тодотгосон.

Дотоодын халдвар 30 болсон билээ. Улаанбаатар хотод бүртгэгдсэн тээврийн жолооч Д-гийн халдварын голомтын ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс Ковид-19-ийн халдвар илэрлээ. Сэлэнгэ аймагт шинээр зургаан иргэн халдвар авсан болох нь тогтоогдоод байгаа бол Говьсүмбэр аймагт халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцны жижүүрээс Ковид-19-ийн халдвар илэрчээ. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа аж.

Одоогоор халдвар илэрсэн байранд хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд ойролцоох байрыг нь мөн хөл хорьж, ариутгалын ажлыг эхлүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: Б.Эрхэс Zindaa.mn

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ