Т.Дэлгэрмөрөнг саатуулж, хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгаж байна

2021-09-30

Х.Анандагийн цахим хуудаст тавигдсан Т.Дэлгэрмөрөнгийн 2021 оны есдүгээр сарын 29-ний 0:45, 10:30 цагуудад хүчирхийлэл үйлдсэн, алахаар сүрдүүлсэн бичлэгт Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагааг явуулан шалгаж байна.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хорооны “Хамтарсан баг”-тай хамтран халдвар хамгааллын дэглэмийг баримтлан иргэн Т.Анандаагаас мэдүүлэг авч, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийжээ.

Т.Дэлгэрмөрөнгөөс мэдүүлэг авч, Эрүүлжүүлэх, саатуулах төвд түр саатуулаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ