ФОТО: Чингис хааны музейн барилга бүрэн дуусч, ашиглалтад хүлээн авлаа

“Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дуусч, байнгын ашиглалтад хүлээж авсан талаар Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ.

“Чингис хаан” музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй -соён гэгээрлийн цогцолбор юм.

Музей дотор Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлах бөгөөд Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэлтэй олон үзмэрүүдийг байрлуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn