САНАЛ АСУУЛГА: Таны амьдарч буй орчныг сайжруулахад нэн тэргүүнд юуг шийдэх шаардлагатай вэ?

2021-09-30

 Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот цаашид хэрхэн хөгжих вэ гэдгийг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах нээлттэй уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд ирүүлсэн шилдэг, шинэлэг санаануудад үндэслэн үзэл баримтлал (концепц)-ыг боловсруулж, 2020 онд Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж дэмжсэн.

Тус үзэл баримтлалын дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 оны аравдугаар сараас эхлэн боловсруулж, төрийн бус байгууллага, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаач 1200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулжээ.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд есдүгээр сарын 29-нээс аравдугаар сарын 29-ний хооронд нэг сарын хугацаанд иргэд, олон нийтээс санал авч байна.

Иргэн та дараах сувгуудаар нэвтэрч, өөрийн амьдарч буй орчноо хэрхэн сайжруулах талаар саналаа өгөх боломжтой:

https://www.ulaanbaatar2040.mn/ вэб хуудас,

https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt,

https://www.facebook.com/UB2040,

https://twitter.com/Ulaanbaatar2040,

https://www.instagram.com/ulaanbaatar2040/,

https://www.youtube.com/channel/UC-SAZrRjAPJTvnOixYPUNeA зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоороо дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч, саналаа өгөөрэй.

Нэмэлт мэдээллийг 94442040 дугаарын утаснаас лавлана уу.

Холбоотой мэдээ