Х.Нямбаатар: С.Зориг агсны хэргийг мөрдөх шинэ ажлын хэсэг ажиллаж байгаа

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан 20 гаруй жилийн ял аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан. Үүнтэй холбогдуулан С.Зориг агсны хэргийг шинээр мөрдөх ажлын хэсэг байгуулсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Х.Нямбаатар “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял оноосон. Ялтнуудын өмгөөлөгчдөөс эрүүдэн шүүсэн гэх гомдол гарч, гомдлын дагуу шалгаад эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа. Шинээр үүссэн хэрэг дээр шинэ ажлын хэсэг ажиллаж байна. С.Зориг агсантай холбоотой гурван Эрүүгийн хэрэг Тагнуулын ерөнхий газар дээр мөрдөгдөж байна. Тодруулбал, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргээс тусгаарласан захиалагчтай холбогдох хэргийг шалгаж байгаа” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn