Их Британийн Ерөнхий консул живж буй охиныг аварчээ /видео/

Нийгмийн сүлжээнд дипломатчийг “авга ах” хэмээн өхөөрдөн нэрлэжээ.

Хятадын Чунцинь хотод Их Британийн Ерөнхий консул Стивен Эллисон голд живж байсан охиныг аварчээ. Видео бичлэгийг нийгмийн сүлжээнд идэвхтэй тарааснаар, Эллисон жинхэнэ баатар болж хувирчээ.

Энэ явдал Чунцинь хотын захын дүүрэгт болжээ. 24 настай оюутан чулуун дээр хальтирч усанд унажээ. Тэр гүүрэн доогуур орж, нүүрээрээ доошоо харж, ухаангүй болсон байв. Эргэн тойронд олон хүмүүс байсан ч тэдний дунд сандрал эхэлж хэн ч түүнийг аврахаар зүрхэлсэнгүй. 61 настай дипломат гадаадын иргэнээс өөр хэн ч ус руу орсонгүй.

Тэрээр гутлаа тайлаад охины араас үсрэн орох үед аврах дугуйг ус руу шидсэн байна. Хэсэг хугацааны дараа тэрбээр эрэг дээр байсан хүмүүсийн тусламжтайгаар голоос гарч чаджээ. Хуурай газар дээр хохирогч ухаан орж, өөрөө амьсгалах чадвартай болжээ.

“Бямба гарагт живж буй оюутныг аврахаар гол руу үсрэн орсон Чунцин дэх Ерөнхий консул Стефан Эллисоноор бид бүгдээрээ хязгааргүй бахархаж байна” гэж Хятад дахь Их Британийн Элчин сайдын яам твиттер хуудсандаа бичжээ.

Хятадын олон нийтийн сүлжээнд Эллисоныг “Авга ах” гэж нэрлэсэн байна. Ерөнхий консул ВВС-д өгсөн ярилцлагадаа охин Чунчиньд Ухань хотоос сурахаар ирсэн гэдгийг хэлсэн байна. Түүний гэр бүлийнхэн дипломат ажилтныг гэртээ ирэхийг урьсан бөгөөд аварсанд нь маш их талархаж байгаагаа илэрхийлжээ.

https://www.youtube.com/embed/jLg75tDniEc

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ