У.Хүрэлсүх: Дөрвөн улиралд дураараа гулгах Мөсөн ордноос Олимпын аварга төрнө гэдэгт итгэлтэй байна

2021-09-29

Хан-Уул дүүргийн “Шинэ яармаг” хорооллын урд, “Буянт-Ухаа 2”-ын зүүн талд баригдсан “Мөсөн өргөө” өнөөдөр нээлтээ хийж, нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажилласан хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.

Тус ордон нь монголын анхны битүү дээвэртэй ордон бөгөөд 3500 хүний суудалтай.  Ордонд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн болон чөлөөт гулгалтыг зохион байгуулж болно. Мөн тусгай зориулалтын хучилтаар бүрхэж танхимын бүх төрлийн спорт, соёл- урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулах юм.

Нээлтийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Гэр бүлээрээ, анги хамт олноороо чөлөөт цагаа өнгөрөөх Мөсөн ордонтой боллоо.

Дөрвөн улиралд дураараа гулгах Мөсөн ордноос Олимпын аварга төрнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ