Реппер Gee: Чадахаараа хувь нэмрээ оруулах гэж өрхийн эмнэлэгт сайн дураараа ажиллаж байна

2021-09-28

Реппер Gee Баянзүрх дүүргийн 27-р хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж, иргэдийн утасны дуудлагад хариулт өгч ажиллаж буй аж.

Энэ тухайгаа “Big Gee” “БЗД 27 дугаар хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна.

Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй. Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна.

Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү. Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү.

Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ” гэжээ.

Мөн тэрбээр “Би өөрийн чадахаараа хувь нэмрээ оруулах гэж Өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна. Намайг хүмүүсийн утасны дуудлагыг авахад ихэнх иргэд ууртай утсаар ярьж, харилцааны маш их доголдолтой байгааг анзаарлаа” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ